Оксфендазолыг адуу, үхэр, хонь, ямаа, гахай, нохойн нематод өвчин болон тениазыг эмчлэхэд ашигладаг.
Моринд: Том дугуй өт (Parascaris equorum), боловсорсон болон боловсорч гүйцээгүй өт (Oxyuris equi), том стронгил өт (Strongylus edentatus, Strongylus vulgaris, болон Strongylus equinus) болон жижиг стронгил өтийг эмчлэхэд хэрэглэнэ.
Үхэр: Уушгины өт (Dictyocaulus viviparus), ходоодны өт (barberpole өт [Haemonchus contortus болон H. placei, насанд хүрсэн]), жижиг ходоодны өт (Trichostrongylus axei, насанд хүрсэн), бор ходоодны өт (Ostertagia ostertagi), гэдэсний өт, зангилаат өт (Oesophagostomum radiatum, насанд хүрсэн), болон туузан өт (Moniezia benedeni, насанд хүрсэн)-ийг эмчлэхэд хэрэглэнэ.
Мөн бүтээгдэхүүн нь селен, кобальтыг тэжээллэг нэмэлт болгон агуулдаг.
Морь: 25кг/шахмал, биеийн жингийн 10мг/кг.
Үхэр: 50кг/шахмал, биеийн жингийн 5мг/кг.
Хонь, ямаа: 33-50кг/шахмал, биеийн жингийн 5-7.5мг/кг
Гахай: 62.5кг/шахмал, биеийн жингийн 4мг/кг.
Нохой: 25 кг/шахмал, биеийн жингийн 10мг/кг тунгаар, дараалсан 3 өдөр хэрэглэнэ.
Өвчтэй эсвэл сульдаж доройтсон адуунд өгч болохгүй. Үржлийн насны эмэгчин сүүний чиглэлийн үхэрт өгч болохгүй.
Үхэр, хонь, ямаа, гахай: 7 хоногийн мах.
Хөхүүл үеийн амьтдад хэрэглэж болохгүй.
Гэрлээс хамгаалагдсан, нягт битүүмжилсэн саванд, өрөөний температурт хадгална.